Палентлогичид 72 сая жилийн настай нугасан хошуут үлэг гүрвэлийн
чулуужсан үлдэгдлийг Мексикийн цөлийн хойд хэсгээс олжээ. Сайтар
хадгалагдсан хэмээн дүгнэж буй нугасан хошуут үлэг гүрвэлийн сүүл нь
Мексикийн нутгаас анх удаа олдож байгаа аж.

Палентлогичид 72 сая жилийн настай нугасан хошуут үлэг гүрвэлийн чулуужсан үлдэгдлийг Мексикийн цөлийн хойд хэсгээс олжээ. Сайтар хадгалагдсан хэмээн дүгнэж буй нугасан хошуут үлэг гүрвэлийн сүүл нь Мексикийн нутгаас анх удаа олдож байгаа аж.
Дэлхийд маш ховорт тооцогдох энэхүү олдвор таван метрийн урттай байсан байна. Цөлд ажилласан Антропологи, түүхийн үндэсний хүрээлэнгийн судлаач, оюутнууд олдворыг хаврозавр эсвэл нугасан хошуут динозаврынх хэмээн үзэж байна. Гэхдээ ихэнх нь сүүлийн хувилбар дээр санал нэгдэж байгаа юм.
Сүүлний уртыг үлэг гүрвэлийн нийт уртын талтай тэнцүү хэмээж үзэж байна. Судлаачид цөлд 20 хоносны хайгуул хийсний эцэст 50 нугаламтай үнэт олдворыг олжээ.
Сэтгэгдэл (1)