
Өнгөрсөн сарын 5-26-ны хооронд "Гранд марк-2" маркын машины эд ангийг найман удаагийн үйлдлээр хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ. Тодруулбал Сонинбаяр, Батзориг, Чүнчигноров нар эл хэргийг үйлдэж байжээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс илрүүлэн шалгаж буй юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/