Испанийн шар айрагны тэмцээний ялагч хэтэрхий их шар айргийг хэт хурдан уусны улмаас амиа алджээ. Талийгаач зургаан литр согтууруулах ундааг 20 минутын дотор ууснаар ялагчаар тодорсон байна. Хэдий тийм ч тэмцээний дараахан нь зүрх нь зогсчээ.45 настай Жоакуйн Алкараз Гарсиа зургаан литр шар айраг ууж ялагчаар тодроод байжээ. Тэрээр уухаа зогссоны дараа гэнэт бөөлжиж эхэлсэн бөгөөд бөөлжихөө зогсож чадахгүй байсан хэмээн гэрчүүд ярьжээ. Удалгүй түргэн тусламж ирсэн амийг нь аврахаас оройтсон байна.
Шар айраг уух тэмцээн нь Испанид 15 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа энэ жил ялагч нь амиа алдсанаар өндөрлөжээ.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (1)