
Баянгол дүүргийн 20 дугаар хороо "Хялгант" зах дээр зөвшөөрөлгүй мод
ачсан байна гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллагаас очиж шалгажээ.
Ингэхэд Сэлэнгэ аймаг Мандал сум Сансар баг гэх газар оршин суух 33
настай Ч гэгч нь гарал үүслийн бичиг баримтгүй "Зил 130" маркийн
машинаар нойтон мод ачиж явсаныг нь Баянгол дүүргийн цагдаагийн
хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/