
Баянзүрх дүүргийн 13 дугаар байрны гадаа дээрэмдүүлсэн хүн байна гэсэн
мэдээллээр цагдаагийн байгууллагаас шалгахад Архангай аймгийн харьяат 18
настай эрэгтэй Э-гийн гар утас, 110 мянган төгрөгийг нь Баянгол
дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 21 настай эрэгтэй Б гэгч нь зодож
дээрэмдэн авсныг нь Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс
илрүүлэн шалгаж байгаа аж. Мөн Драгон төвийн автовогзал дээр үл таних
хүнд гар утсаа дээрэмдүүллээ гэсэн дуудлагын дагуу шалгахад
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд оршин суух 39 настай эрэгтэй А
гэгчийн хоёр утсыг Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд оршин суух 34
настай эрэгтэй А гэгч нь зодож, дээрэмдэн авсныг нь илрүүлэн шалгаж
байна.
Д.Ундрах /24tsag.mn/