
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд "Эбиза" баарны гадаа эмэгтэй хүний
эд зүйл булаагаад зугтаачихлаа гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад
өгчээ. Улмаар очиж шалгахад Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд оршин
суух 28 настай эмэгтэй О-гийн гар утас, 200 мянган төгрөг бүхий
хэтэвчийг нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд оршин суух 23
настай Б гэгч нь авч зугтаасныг нь илрүүлэн Баянзүрх дүүргийн цагдаагийн
нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 12
дугаар хороо нэгдүгээр байрны халуун усны урдаас үл таних 30 орчим насны
хар нүдний шилтэй, 180 орчим см өндөртэй, цагаан өнгийн цамцтай залуу
эмэгтэй хүний цүнхийг шүүрч зугтаажээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн
цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/