Кэмбрижийн гүн Уиллиам болон гүнж Кэйт Миддлетон нар орон нутгийн цагаар даваа гаргийн 16:24 цагт анхны хүүхдээ өлгийдөн авсан. Тэдний хүү 3 кг 798 гр жинтэй төрсөн юм. Хааны гэр бүл болон англичуудыг ихээр баярлуулсан хүү тус улсын түүхэн дэх хамгийн том биетэй хунтайжаар тодроод байна. Хүү том биетэй төрснийг ээжийнх нь илүү тээлттэй холбон үзэж байна. Нэрийг нь өгч амжаагүй байгаа хүүгийн эцэг хунтайж Уиллиам 3 кг 217 гр жинтэй төрж байжээ. Харин Уэльсийн ханхүү 3 кг 345 гр жинтэй байв.
Хугацаандаа төрсөн хүүхэд дунджаар 3.7 кг жинтэй байдаг аж. Харин Кэйт илүү тээлттэй байсан тул ирээдүйн хамгийн том биетэй хаан төрлөө хэмээн үзлээ. Их Британийн хунтайжууд ямар жинтэй төрж байсныг хүснэгтээс үзнэ үү.
Д.Идэр



























































