зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль сурталчилах ажлыг Хайрхан сумаас эхэллээ

2013-7-23
0
ЖИРГЭХ

   452045d187417321big   Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны газар, хэлтсийн албан хаагчид болон  Нийгмийн Халамж үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний төв зэрэг харьяа агентлагуудын  төлөөлөл 2013 оны 7 дугаар сарын 20 -оос эхлэн хөдөө орон нутгийн иргэд, хөдөлмөрчдөд салбарын үйл ажиллагааг сурталчлах албан томилолтоор ажиллаж байна. Энэхүү томилолтын эхлэлийг Архангай аймгийн Хайрхан сумаас эхэлсэн юм.
   Хайрхан сум Архангай аймгийнхаа зүүн хойд хэсэгт хангайн бүсэд оршдог.  Анх 1923 онд Ардын засгийн шийдвэрээр Цэцэрлэг мандал уулын аймаг байгуулагдаж, Саруул гүний хошуу, Цунхайлан уулын хошуу хэмээн нэрлэгдсэнээр Хайрхан сумын эхлэл тавигдсан түүхтэй юм байна. Үүний дараа Монгол улсын бага хурлын 1931 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн 5 дугаар тогтоолоор Батцэнгэл уулын хошуунаас тасарч, Хайрхан сум хэмээсэн нь тус сумыг  бие даасан орон нутгийн засаг захиргааны нэгж болгожээ.
Архангай аймгийн Хайрхан сумын төв Улаанбаатар хотоос 460 км, Аймгийн төвөөс 176 км зайд оршдог. Нутгийн ихэнх хэсэг нь уулархаг, урд ба баруун талаараа ойгоор бүрхмэл,  Гунжийн нуруу, Жарантайн нуруу, Хөх чулуу, Норжингийн даваа зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай.

   Түүнчлэн сумын хойт захаар урсдаг Хануйн гол 175 км, сумын төвийн зүүн урдуур урсаж буй Хүнүйн гол, Жарантай, Бух, Жаргалант, Могойн голуудын цутгалан нийлж 335 км үргэлжлэн урссаар Сэлэнгэ мөрөнд цутгадаг байна.
   Хайрхан сумд нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг сурталчлах томилолтын эхний өдөр буюу 7 дугаар сарын 21-ний өдөр тус суманд  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Их бодь цагаан суварганы тахилгын наадам тохиолоо.
   Нутгийн уул, ус нутгийн шүтээн хайрхануудаа баясган тахиж, эрийн гурван наадмаар  зон олноо цэнгэн хөгжөөх Их бодь цагаан суварганы тахилгын наадам өдгөө 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Хайрхан нутгаас төрж гарсан олон алдартуудын төлөөлөл нь ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ юм. Тэрбээр нутгийнхаа шүтээн Их бодь цагаан суваргыг анх төрөлх нутагтаа бүтээж, жил бүр тахилгын наадам хийдэг уламжлал тогтоожээ.
    Харин энэ жилийн тахилгын наадмын үеэр  нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг сурталчилсан  нутгийн иргэд, наадамчид мэдээ, мэдээлэл авах олон давуу талтай болгосон.      
   Энэ жилийн тахилгын наадам анх удаа Хайрхан сумын төвд болсон нь урд жилүүдийхээс илүү өргөн дэлгэр болсон. Их бодь цагаан суварганы тахилгын наадамд Монгол Улсын харцага Г.Батбаяр, аймгийн хурц арслан О.Гантулга нарын тэргүүтэй улс, аймгийн цолтой хүчит 96 бөх, 6 насны шандаст хурдан хүлгүүд уралдаж наадамчин олноо  баясгалаа. Нар, хур тэгшрэн, наадамчин олныг баясгасан Их бодь цагаан суваргын тахилгын наадам хоёр өдрийн турш үргэлжилсэн. Наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрөвт Улсын харцага Г.Батбаяр, аймгийн хурц арслан О.Гантулга, аймгийн арслан Шинэбаатар, аймгийн начин Д.Амгаланбаатар нар үлдэж, аймгийн начин Д.Амгаланбаатар түрүүлж, Монгол улсын харцага Г.Батбаяр үзүүрлэлээ.
    Харин хурдан морины уралдааны их насны түрүү магнайг Архангай аймгийн Эрдэнэмандал Алаг-Уулын хар, аман хүзүүнд Хайрхан сумын Өгөөмөр багийн Батсүмбэрэлийн хүрэн, айргийн гуравт Эрдэнэмандал сумын уяач Баярбаатарын хээр, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын уяач Жавхлантөрийн хээр, айргийн тавд Хайрхан сумын  уяач Бэхболдын халтар морь хурдаллаа. Мөн Азарганы уралдааны түрүү магнайд Булган аймгийн Сайхан сумын уяач н.Эрдэнэбаатарын хүрэн азарга, аман хүзүүнд Архангай аймгийн Өлзийт сумын уяач Гансүхийн хээр, айргийн гуравт Орхон аймгийн уяач Баатархүүгийн хүрэн халзан, айргийн дөрөвт Архангай аймгийн алдарт уяач Хайрхан сумын Одсүрэнгийн хар, айргийн тавд Эрдэнэмандал сумын уяач Баасансүрэнгийн Хүрэн азарга хурдаллаа.
   Наадамчин олныг баясгасан шандаст хурдан хүлгүүдийн уралдаан шүдлэн насны морьдоор үргэлжилсэн. Шүдлэн насны морьдын түрүү магнайд Хөвсгөл аймгийн Их-Уул  сумын  уяач Батхуягийн Хар, аман хүзүүнд  Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнийн хүрэн, айргийн гуравт Архангай аймгийн Цэцэрлэг сумын уяач Адъяабазарын хар, айргийн дөрөвт Архангай аймгийн Батцэнгэл сумын уяач Болдбаатарын хээр, айргийн Тавд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уяач Тогтохбаярын хул морьд орж ирлээ.
   Харин шандаст хурдан хүлгийн хамгийн хийморлог, одтойд тооцогддог соёолон насны морьдын уралдааны түрүү магнайг Архангай аймгийн Хайрхан сумын уяач Баатарболдын сартай хүрэн, аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уяач Даваадоржийн хүрэн, айргийн гуравт Архангай аймгийн Хайрхан сумын уяач Энэбишийн хул, айргийн дөрөвт Архангай аймгийн Хайрхан сумын Болдбаатарын борлог, айргийн тавд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уяач Лхагвадоржийн хүрэн халзан орсон. Хязаалан насны түрүү магнайг Орхон аймгийн уяач Отгонбаярын хүрэн, аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уяач Хуягбатын хонгор халзан, айргийн гуравт Орхон аймгийн уяач Отгонбаярын шувуун хүрэн, айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Бадамзулын алаг, айргийн тавд Архангай аймгийн Цэцэрлэг сумын уяач Бямбанямын саарал морь хурдалж наадамчин олныг баясгалаа. Хурдан хүлгийн хамгийн бага нас болох дааганы түрүү магнайд Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Батцогтын суман, аман хүзүүнд Архангай аймгийн Хайрхан сумын уяач Алтангэрэлийн сартай хүрэн, айргийн гуравт Архангай аймгийн Цэцэрлэг сумын уяач Алаг-Уулын борлог алаг, айргийн дөрөвт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уяач Есөн-Өрлөгийн хүрэн халзан, айргийн тавд Орхон аймгийн Норовжамцын цавьдар халзан даага хурдалж, унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
    11 мин
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
    58 мин
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    1 цаг 9 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    1 цаг 22 мин
  • Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж эхэллээ
    1 цаг 25 мин
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
    1 цаг 45 мин
  • Улаанбаатарт өдөртөө -8 хэм хүйтэн, цас орно
    1 цаг 59 мин
  • BILLBOARD: 2025 онд дэлхийг доргиосон ШИЛДЭГ 100 дуу
    2 цаг 9 мин
  • Дата аваад дансандаа мөнгөтэй бол ONDO × HAPPY PAY 
    2 цаг 14 мин
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    17 цаг 33 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    18 цаг 44 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    19 цаг 18 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    19 цаг 25 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    19 цаг 53 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    20 цаг 32 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    20 цаг 46 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    21 цаг 3 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    22 цаг 3 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    22 цаг 41 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    22 цаг 47 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК