Египетийн төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Адли Мансур иргэддээ хандан эвлэрэхийг уриалжээ. Тэрээр уг мэдэгдлээ төрийн телевизээр дамжуулан хийсэн байна. Өчигдөр Каир хотын мөргөлдөөнд нэгээс зургаан хүн амь үрэгдсэн юм. Энэ сарын эхээр огцорсон ерөнхийлөгч Мохаммед Мурсийн талынхан ба эсэргүүцэгчдийн мөргөлдөөнд наанадаж 40 хүн шархдаж бэртсэн байна.
Каирын төв Тахрир талбайд дайран орохыг “Лалын ахан дүүс” хөдөлгөөний талынхан оролдсон үед цагдаагийн хүчин жагсагчдыг тарахаар нулимс асгаруулах хий, эрзээн сум хэрэглэв. Тэд 20 хүнийг саатуулжээ. Ерөнхийлөгч асан чухам хаана байгаа нь тодорхой биш байна. Зэвсэгт хүчин түүнийг хулгайлсан хэрэг шүүхэд шилжүүлнэ гэж Мурсийн гэр бүлийн гишүүд сүрдүүлэв. Ерөнхийлөгч асныг суллахыг Европын холбоо ба АНУ уриалжээ.
Египетийн шинэ эрх баригчид аюулгүй байдлыг бодож Синайгаар шөнө аялахыг хориглов. Одоогоос аялал жулчлалын автобусууд шөнө хойгоор явж чадахгүй. Энэ нь аялагдчын сонирхолыг татсан хэдэн экскурсийг хориглоно гэсэн үг. Тэгснээр Египетийн аялал жуулчлалын салбарт хохирол учрах эрсдэлтэй байна.
Д.Идэр

























































