БНАСАУ шинэ үеийн алсын зайны пуужин хөөргөх “Тонхэ” цоцолбор барьж байгуулах ажлаа түр зосоогоод байгаа тухай баримтыг хиймэл дагуулын зургууд нягталж байна. Энэ тухай Америкийн Жон Хопкинсын нэрэмжит их сургуулийн дэргэдэх АНУ болон Өмнөд солонгосын хүрээлэнгээс мэдээлжээ. Өмнө нь барилгын ажил үргэлжилнэ гэж мэдээлж байсан юм. Гэвч шинээр авсан зургууд нь 2012 оны 9-р сард уг барилгын ажлыг зогсоосон үеэс хойш 2013 оны 5-р сар хүртэл 8 сарын хугацаанд уг ажил сэргээгдээгүйг харуулж байгаа аж. Хүрээлэнгээс мэдэгдэж байгаагаар, “Тонхэ” цогцолборын барилгын ажлыг зогсоосон шалтгаанууд тодорхойгүй байна.
БНАСАУ-ын эрх баригчид нь далайн хүчтэй шуурганы үр дагаваруудыг арилгахад “Тонхэ” цогцолборын барилгын материалуудыг ашигласан аль эсвэл Пхеньян “Сохэ” хөөргөлтийн цогцолборын хүчин чадлыг ашигласан гэж дүгнэж байна.
Түүнчлэн мэргэжилтнүүд БНАСАУ нь их хүчин чадалтай пуужин барих хөтөлбөрөө зогсоохоор шийдвэрлэсэн гэж таамаглаж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар, хэрвээ Пхеньян нь “Тонхэ” цогцолборын барилгын ажлаа сэргээхээр шийдвэрлэвэл тэндхийн ажил 2017 оноос өмнө дуусахгүй аж. Өмнө нь тэд үүнээс нэг жилийн ашиглалтанд оруулахаар төлөвлөж байсан юм.
Д.Идэр

























































