
Авлигын эсрэг тэмцэгчид нийслэл Софи хотноо цагдаа нартай мөргөлдсөн юм. Энэ нь тэдний Засгийн газрын эсрэг цуглааны 40 дэх өдөр байсан бөгөөд нэг цагдаагийн албан хаагс гэмтэж бэртсэн байна.
Өчигдөр Болгарын сайдууд төсвийн төлөвлөлтөд өөрчлөлт оруулснаар сөрөг хандлага эрчимтэй бий болжээ. Цугларсан олон парламентын танхмийн гадаа ирээд “мафиуд”, “огцор” хэмээн хашгирч байсан гэлээ.
Сүүлийн саруудад Болгар улс төрийн хувьд нэлээд үймээнтэй байгаа юм. Өнөөгийн эрх баригчид өнгөрсөн тавдугаар сард гэнэтийн сонгуулийн дараа Засгийн эрхэнд гарсан билээ. Европын холбооны хамгийн ядуу улсын иргэд Засгийн газрын эсрэг таван дах долоо хоногтоо жагсаал зохион байгуулж байна. Олон мянган хүнийг нэгтгэсэн жагсаал зөвхөн нийслэл Софи төдийгүй бусад хотуудад ч явагдаж байгаа аж.
Д.Идэр





