
Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан суманд энэ сарын 19-нд дөрвөн залуу тарваганд явж байгаад нэг нь хоёр найзыгаа хөнөөчихөөд өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн хэрэг гарчээ. Уг хэрэг Тарагт, Хайрхандулаан сумын дунд орших замын цайны газрын орчимд болсон юм байна. Аймгийн төвөөс ирсэн залуус тарваганд явж байхдаа архидан согтуурч нэг нь хоёр найзынхаа аминд ийн хүрсэн байна. Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байгаа учир нэмэлт мэдээллийг өгөхөөс татгалзлаа.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)