Германд нацистуудыг хайж эхэлжээ. Энэ нь дайны үеийн гэмт хэрэгтнүүдийг
нэгийг ч үлдээхгүй баривчилж, шударга ёсны өмнө хариуцлага хүлээлгэх
ажилтай холбоотой аж. Тиймээс нацистуудыг хайх ажил орон даяар эхэлсэн
бөгөөд тэдний талаар мэдээлэл өгөхийг хүссэн зарлалын хуудсууд Германы
гудамжуудад олноор наагдсан байна.

Германд нацистуудыг хайж эхэлжээ. Энэ нь дайны үеийн гэмт хэрэгтнүүдийг нэгийг ч үлдээхгүй баривчилж, шударга ёсны өмнө хариуцлага хүлээлгэх ажилтай холбоотой аж. Тиймээс нацистуудыг хайх ажил орон даяар эхэлсэн бөгөөд тэдний талаар мэдээлэл өгөхийг хүссэн зарлалын хуудсууд Германы гудамжуудад олноор наагдсан байна.
Мөн 2000 гаруй зарлалын хуудаст өмнө нь хаагдсан байсан нацистуудыг хорих лагерьт ирж мэдээлэл өгөхийг уриалжээ. Зарим хүний эрхийн төвүүд чухал мэдээлэлд шагнал өгөхөө ч амласан байна. Хамгийн их хэмжээний мөнгөн шагнал нь 25 мянган евро байна.
Хүний эрхийн байгууллагуудын тооцоолсоноор Германд хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой 60 гаруй нацист байгаа аж.