Замын-Үүд-Эрээн чиглэлийн ачааны галт тэргэнд их хэмжээний алт нууж
хилээр гаргахыг завдсан хэргийн талаар бид мэдээлж байсан.

Замын-Үүд-Эрээн чиглэлийн ачааны галт тэргэнд их хэмжээний алт нууж хилээр гаргахыг завдсан хэргийн талаар бид мэдээлж байсан. Уг галт тэрэг нь БНХАУ-ын бүртгэлтэй ачааны галт тэрэг байсан бөгөөд энэ сарын 18-ны Замын-Үүд дэх Гаалийн газрын хяналтын бүсэд ирсэн байна. Тухайн үед гаалийн байцаагч, хилчид хамтран галт тэргэнд үзлэг хийжээ. Ихээхэн хэмжээний алт хууль бусаар хил гаргах гэж байсныг үзлэгийн үеэр. Замын-Үүд дэх Хилийн 0108 дугаар ангийн шалгалт, хяналтын заставын ахлах байлдагч О.Баясгалан гаалийн ажилтнуудтай хамтран илрүүлжээ, Галт тэрэгний машинистын сууж явдаг зүтгүүрийн хэсгийн эд анги дотор 6,2 кг алтыг нуусан байжээ. Аптыг техник хэрэгслийн нэлээд далд хэсэгт нуусан байсан учраас урьдаас зохион байгуулалттай үйлдсэн гэмт хэрэг гэж үзэж байгаа аж. Хэргийг Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Гаалийн байгууллагад мэдэгдэлгүй хууль бусаар ил гаргах гэж байсан энэхүү алтны хэрэгт эрүү үүсгэн шалгах үндэслэл бий болоод байгаа аж.
Д.Ундрах/24tsag.mn/
Сэтгэгдэл (1)