
Төрийн нэрийн өмнөөс ашиггүй ганган барилгууд барих болсон нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Тухайлбал, Хятадын зүүн хэсэгт орших Анхуй мужийн Фуянь хотод байрлах “Цагаан ордон” хэмээн олонд танигдсан Засгийн газрын салбар байрыг 30 сая юань буюу 4.89 сая ам.долларын зардлаар барьжээ. Барилгын хурлын заалны дотор талыг алтаар бүрэн чимэглэсэн нь оршин суугчдыг эсэргүүцэхэд хүргэсэн юм. Үүнээс гадна зарим салбар орднуудыг далайн эрэг дээр барьсныг иргэд хууль бусаар тендер авсан компаниуд хэт үрэлгэн байдлаар авлигын хэргээ далдалж байна хэмээн шүүмжилж эхэлсэн юм.
Мөн Засгийн газрын байгууллагуудыг барилгын төслийн хувьд хувийн компанитай хамтрах эсвэл тэднээс хандив, тэтгэмж авах зэргийг хатуу хоригложээ.
Авлигыг буруулах нь Ши Жинпиний түлхүүр бодлогуудын нэг болж байгаа юм.
Д.Идэр

Алтаар чимэглэгдсэн хурлын заал. Хятадын Цагаан ордон.

Алтаар чимэглэгдсэн хурлын заал. Хятадын Цагаан ордон.