
Хэдхэн хоногийн өмнө нэрээ нууцлахыг хүссэн эмэгтэй хотын даргад нэр дэвшигчтэй өнгөрсөн жилээс онлайнаар харилцаж эхэлсэн тухайгаа мэдээлсэн нь томоохон шуугиан дэгдээсэн юм. Хэдийгээр тэдний харилцаа зөвхөн чат төдий байсан гэж эмэгтэй мэдээлсэн ч илүү гүнзгий түвшинд хүрсэн хэмээн хардах хүмүүс олон байгаа юм.
Хэвлэлийн хуралд түүний эхнэр Хума Абедин мөн оролцсон байна. Тэрээр 22 настай эмэгтэйтэй онлайнаар сексийн харилцаатай үүсгэсэн 45 настай нөхрөө уучилсан хэмээн мэдэгджээ. Тэрээр “Бидний гэрлэлт бусад хүмүүсийн адил уруудаж, өгсөх нь бий. Тиймээс би Антониг уучилж, нэр дэвших ажлыг нь дэмжихээр шийдсэн. Би түүнд хайртай учраас харилцаагаа дахин сэргээнэ” хэмээн хэлжээ. Мөн тэрээр энэхүү шийдвэрийг өөрөө гаргасан гэдгээ онцолсон байна.
Харин нэр дэвшигч Антони Вэйнер хэрэг явдлыг хүлээн зөвшөөрч, эхнэр болон иргэдээс уучлал хүсчээ. 2011 онд түүний твиттер хаягийг хакердсанаар залуухан эмэгтэйчүүд рүү завхай зураг явуулж байсан нь илчлэгдэж Конгрессоос хөөгдсөн билээ.
Д.Идэр