Японы нийслэлд реклам сурталчилгаа хийх нэгэн содон арга дэлгэрч байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Энэ бол залуухан эмэгтэйчүүдийн шилэн трикон дээр реклам байршуулах явдал юм. Анхаарал татах байдал болон триконы өнгө таардаггүй учраас заавал шилэн триког сонгосон байна. Шилэн трикон дээрээ реклам байршуулах хөтөлбөрт 3000 гаруй залуу эмэгтэй хамрагджээ. Тэд рекламтай трикогоо өмсөөд хуваарьтай газруудаар өдөрт найман цаг явах ёстой байна. Харин ажил олгогчид хууль ёсны болгохын тулд ажилтнууддаа 18-аас дээш настай байх ёстой гэсэн шаардлага тавьжээ.
Мэргэжилтнүүд шилэн триког сурталчилгаа байршуулах зохимжтой арга хэмээн үзэхгүй байгаагаа мэдэгдсэн байна. Харин ажилд орсон охид “Бид хэвлий дээрээ реклам зуруулаагүй. Трикогоо өмсөөд явахад ямар ч асуудал байдаггүй” хэмээн ярьжээ. Тэд олны анхаарлыг татаж рекламаа сайн хүргэхийн тулд ихэвчлэн богино юкба, урт оймс сонгодог байна.
Өнөөдөр нээлтээ хийх “Тed” киноны сурталчилгаа хямд өртгөөр сайн түгээгдэж байгаа гэлээ.
Д.Идэр






























































Сэтгэгдэл (1)