
"Жаст"-ын Ш.Батхүү дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрээр хэвлэлээр гарч буй мэдээлллүүдийг ташаа гэж хэлээд доорх тайлбарыг хийлээ. Ш.Батхүү олон жилийн өмнө Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас 20 сая долларын зээл авахдаа Эрдэнэт үйлдвэрээс баталгаа гаргаж байжээ. Тэрээр зээлсэн 20 сая доллароо бүрэн төлж дууссан гэнэ. Үүний дараа тэрээр "Стандарт" банкнаас дахин 180 тэрбум төгрөгийн зээлийг авчээ. Ингэхдээ өөрийн хөрөнгийг барьцаалж авсан байна. Түүнээс биш хэвлэлээр гараад байгаа шиг Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн гадны банкнаас мөнгө зээлээгүй гэв. Одоогоор хуулийн байгууллагынхан Ш.Батхүүг шалгаагүй байгаа аж. Харин гадаадын улс орон руу явах эрхийг нь хассан байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (5)