
Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн Нарийн Азарын ам гэдэг газар 15 настай хүүхэд тарваган тахлаар өвчилсөн болох нь шинжилгээгээр нотлогджээ. Өвчтөний биеийн байдал сайжирч байгаа бөгөөд өвчний голомтод хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Мөн аймгийн Онцгой байдлын газрын орлогч даргаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг Алтай, Үенч, Булган суманд ажиллаж байгаа аж.
Ард иргэд тарваганы нойтон мах идэх, хот суурин газар луу оруулж ирэх явдлыг таслан зогсоох, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх талаар аймгийн Онцгой комиссын 01 тоот албан даалгавар гарган хэрэгжүүлж эхлээд байна.
Д.Ундрах /24tsag.mn/