
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 42 дугаар сургуулийн урд замд автомашины осол гарч Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд оршин суух 36 настай эрэгтэй Д гэгч нь хүнд гэмтжээ. Осол гаргасан автомашины жолооч Д гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Хүй долоон худгийн уулзвар дээр автомашины осол гарч жолоодож явсан эмэгтэй М гэгч нь гэмтжээ. Жолооч М-ийн хувьд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолооджээ.
Д.Ундрах /24tsag.mn/