Замын-Үүдийн хилийн боомтоор унадаг дугуйтай хүн хил зөрчсөнийг хилчид илрүүлсэн байна. Тодруулбал, БНАСАУ-ын иргэн Ким Ёон Риол гэдэг хүн ийнхүү хил зөрчжээ. Холбогдох албаныханаас тодруулахад, Ким Ёон Риол нь хилчдэд “БНХАУ-д хөдөлмөр эрхэлж байгаад цагаачлах зорилгоор Монгол Улсын хил нэвтэрсэн” гэж мэдүүлээд байгаа аж. Ямартаа чухам ямар зорилготой манай улсын хилээр орж ирэх гэж байсныг эргэн мэдээлэх болно.Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (10)