Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал буурахгүй байгааг цагдаагийн байгуулланаас анхааруулсаар байна. Согтуу жолоочийн хийсэн үйлдлээс болж олон иргэн амь нас, эрүүл мэндээрээ хохирч үлдэж байгаа юм. Тухайлбал, Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хорооллын туслах замд “Тоёото” маркийн автомашины жолооч Г гэгч нь явган зорчигч Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух 19 настай эрэгтэй Ц-г мөргөж гэмтээсэн байгаа юм. Хэргийг очиж шалгахад жолооч Г нь согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн, биеэ хянаж авч явах чадваргүй байдалтай байжээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (3)