Мяньмар улс өчигдрөөс улс төрийн хоригдлуудыг суллаж эхэлжээ. Тус улсын
Ерөнхийлөгч Их Британид айлчлах үеэрээ 2014 оны эцэс гэхэд улс төрийн
хоригдлуудыг суллана хэмээн амласан нь хэрэгжиж эхэллээ гэж барууны
хэвлэлүүд бичиж байна. Одоо Мяньмарын шоронд 130 гаруй улс төрийн хоригдол байгаа аж. 2010 оны гуравдугаар сард Ерөнхийлөгч Тейн Сейн засгийн эрхэнд гарснаас хойш хуучны Бирм улс олон зуун улс төрийн хоригдлыг сулласан юм. Улс төрийн хоригдлуудыг суллах нь улс төрд хийж буй шинэчлэлийн нэг хэсэг хэмээн үзэж байна.
Ерөнхийлөгч Тейн Сейний мэдээлснээр улс төрийн хоригдлуудыг суллах ажиллагаанд тусгай комисс байгуулсан бөгөөд тэд хоригдол бүрийн хэргийг нарийвчлан шалгаж байгаа аж.
Д.Идэр

























































