
“Europa Press” агентлагийн мэдээлснээр 600 хүн энэхүү арга хэмжээнд оролцоно хэмээн таамаглаж байсан байна. Вера хотын дарга Жөүс Кармело Жорж оролцогчдын тоонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд массыг хамарсан нүцгэн сэлэлтийг том амжилт хэмээн хэлжээ.
Олноор нүцгэн сэлэх арга хэмжээг Вера хотын захиргаа болон Испанийн нудизмын холбоо хамтран зохион байгуулжээ. Арга хэмжээний үеэр олсон орлогыг буяны байгууллагад хандивлана хэмээн хотын захиргаа мэдээллээ.
Гиннессийн рекордын өмнөх амжилтыг Шинэ Зеландын иргэд эзэмшиж байв. Өнгөрсөн жил 506 хүн зэрэг нүцгэн сэлснээр рекордыг эзэмшиж байсан юм. Харин 2011 онд Англид 413 хүн чармай нүцгэн сэлж Гиннессийн номонд бичигдэж байсан юм.
Д.Идэр













