
"Жаст" группээ саяхан зараад байгаа "Хадгаламж" банкны эзэмшигч асан Ш.Батхүүг Ерөнхий сайд асан С.Баяртай дотно холбоотой гэсэн мэдээлэл гараад байсан. Тиймээс ч түүнд эрх баригч АН-ын зүгээс ямар нэгэн шахалт үзүүлж, "Хадгаламж" банкыг "Төрийн банк"-тай нийлүүлсэн гэх хардалт байсан юм. Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр түүнээс энэ талаар тодруулахад "Би АН, МАН алиных нь ч гишүүн биш. Бизнес хийж байгаа хүн улс төрөөс хол байх ёстой гэж би боддог. Харин С.Баярын хувьд манай байрны ах байсан. Сүүлд ОХУ-д элчин сайдаар ажиллаж байхад нь УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир намайг танилцуулж байлаа. Тэгэхэд би дөнгөж бизнесээ эхэлж байсан. Тэгэхээс би улс төрийн ямар нэгэн намтай холбоогүй" гэсэн юм.
Сонирхолтой нь тэрбээр АН-ын Ардчиллын ордон, МАН-ын Тусгаар тогтнолын ордонг барихад хоёуланд нь 10-20 сая төгрөгийн хандив өгч байжээ.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (7)