
Уулзалтын үед Монгол Улс, Буриад Улсын Эрүүл мэндийн байгууллагийн тогтолцоо, эмчилгээ үйлчилгээний талаар ижил төстэй болоод ялгаатай зүйлсийн талаар мэдээлэл солилцож хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Монгол Улс, Буриад Улс хоёрын хувьд уламжлалт анагаах ухаанаар хамтарч ажиллавал илүү боломжтойг хэлсэн юм.