Технологийн хөгжил эцэг эхчүүдэд төрөөгүй хүүхдээ тэврэх боломж олгож буй талаар эх сурвалж мэдээллээ. Эцэг эхчүүд эхийнхээ хэвлийд байгаа үрийнхээ гурван хэмжээст загварыг хэвлүүлэн авах боломжтой болсон талаар зохион бүтээгчид мэдээлсэн байна.

Японы эмнэлэгт ургийн 3D загварыг 3D принтер ашиглан хэвлэж эхэлжээ. Японы эрдэмтэд энгийн хэт авиан зургуудыг давирхай хэлбэрт хуулбарлах технологи бүтээснээрээ энэхүү амжилтад хүрсэн байна.
Шинэ технологи нэвтэрснээс хойш жирэмсэн эхийн гэр бүлүүд хар, цагаан хэт авиан зургуудыг гурван хэмжээст загвараар гаргуулан авах нь ихээр нэмэгджээ.
Гурван хэмжээст загвар дунджаар 9.1 см хэмжээтэй хэвлэгдэж байгаа гэлээ.
3D принтер цаасан дээр хэвлэдэгтэй адил замаар ажилладаг бөгөөд бэхэн хорны оронд давирхайн материал ашигладаг гэж ойлгож болно хэмээн эрдэмтэн тайлбарлалааа.
Ургийн гурван хэмжээст загварыг гаргуулахад 1200 ам.доллар төлөх ёстой байна.
Д.Идэр


