
Дэд ерөнхийлөгч Солонгосын дайн дууссаны 60 жилийн баярын арга хэмжээний үеэр Хойд Солонгост зочлох юм байна. Энэ нь Ким Чен Ун Хойд Солонгосын удирдагч болсноос тус улсад хийгдэж буй хамгийн дээд түвшний айлчлалуудын нэг байх болно хэмээн Хятадын Засгийн газар үзэж байгаа гэлээ.
Пхеньян, Бээжингийн харилцаа өнгөрсөн 12 дугаар сард Хойд Солонгос цөмийн туршилтын хийснээс үүдэн муудаж эхэлсэн юм. Гадаад хэргийн яамнаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан ч Дэд ерөнхийлөгчийг Ким Чен Унтай уулзана хэмээн ажиглагчид таамаглаж байна.
Хойд Солонгосын хувьд Хятад бол хамгийн том худалдааны хамтрагч нь билээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)