“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар, түүний хамсаатан Т.Алтай, Г.Адьяасүрэн нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Тэдний гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хянан хэлэлцэнэ. Өнгөрсөн тавдугаар сард Чингэлтэй дүүргийн шүүхээс тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 115.1, 188.3, 192.1, 192.2, 192.3.2, 192.3.4-т зааснаар буруутган, Т.Алтайд долоон жил, Ш.Батбаяр буюу Баавар, Г.Адьяасүрэн нарт гурван сарын хугацаанд баривчлах ял оноосон юм. Гэвч Т.Алтай анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргаснаар ийнхүү хэлэлцэхээр болжээ. Хуралд улсын яллагчаар Н.Бадамцэцэг, өмгөөлөгчөөр Б.Оюунбилэг, Р.Пүрэвлхам, Д.Ганбат, Л.Баттогтох, Т.Урангэрэл, илтгэгч шүүгчээр Ч.Хосбаяр нар оролцох юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (3)