Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхэд холбогдох хэргийг Нийслэлийн шүүхээс харьяалал тогтоон Чингэлтэй дүүргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр тогтоосон юм.Гэвч тус шүүхийн хэн Ч.Гансүхэд холбогдох хэрэгтэй танилцаад нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар нийслэлийн Прокурорын газарт буцаасан аж.
Харин Ч.Гансүхийн хүү Г.Ганзулын нэрийн дансанд 16 тэрбум төгрөг байршуулсан гэх хэргийг Авлигатай тэмцэх газраас тусгаарлан шалгаж буй. Тэгвэл эл хэргийг АТГ-аас нийслэлийн Прокурорын газрын хяналтад татаж хянахаар болсон юм.
Д.Ундрах /24tsag.mn/



















































