Зааны ясан эрэг улсын хамгийн том шоронд бослого гарснаар гурван
хоригдол амиа алдсан байна. Абиджан хотын шоронгийн хоригдлын
мэдээлснээр хамгаалалтын ажилтнууд оргох гэж байна хэмээн сэжиглэсэн
хориглуудыг нүүлгэн шилжүүлэх үед үймээн эхэлжээ.

Зааны ясан эрэг улсын хамгийн том шоронд бослого гарснаар гурван хоригдол амиа алдсан байна. Абиджан хотын шоронгийн хоригдлын мэдээлснээр хамгаалалтын ажилтнууд оргох гэж байна хэмээн сэжиглэсэн хориглуудыг нүүлгэн шилжүүлэх үед үймээн эхэлжээ.
Одоо шоронгийн байдал хэвийн байгаа аж. Тус шоронд Ерөнхийлөгч асан Лаурент Гбагбогийн дэмжигчдээс эхлээд Зааны ясан эрэгийн хамгийн ноцтой гэмт хэрэгтнүүд хоригддог байна.
“BBC Arabia”-ийн сурвалжлагчаас нэрээ нууцалсан хоригдлын хэлснээр шоронд ихээхэн харгис дэглэм үйлчилдэг гэжээ. Түүнийхээр энэ хэрэг үймээнд оролцоогүй хоригдлуудад ч сөргөөр нөлөөлөх боломжтой хэмээн үзэж байна.
Д.Идэр