АНУ-д эцэг Буш хэмээн алдаршсан экс Ерөнхийлөгч Жорж Буш хорт
хавдартай хүүг дэмжихээр үсээ хусуулж, халзан толгойтой болжээ. Цусны
хавдрын өвчтэй хоёр настай хүү эмчилгээний улмаас үс нь халзарч унасан
байна. Тэрээр хүүг өөрийн ивээлдээ авснаас гадна Аюулгүй байдлын
албаныхнаараа асруулж байгаа аж.

АНУ-д эцэг Буш хэмээн алдаршсан экс Ерөнхийлөгч Жорж Буш хорт хавдартай хүүг дэмжихээр үсээ хусуулж, халзан толгойтой болжээ. Цусны хавдрын өвчтэй хоёр настай хүү эмчилгээний улмаас үс нь халзарч унасан байна. Тэрээр хүүг өөрийн ивээлдээ авснаас гадна Аюулгүй байдлын албаныхнаараа асруулж байгаа аж.
Бүгд найрамдах засаглалыг дэмжигч 89 настай Буш энэ долоо хоногийн эхээр бууралтаж эхэлсэн үсээ бүгдийг нь хусуулсан байна. Ноён Буш түүний Аюулгүй байдлын албаны ажилтнууд хүүг дэмжиж үсээ хусуулсны дараа ийм шийдвэр гаргажээ.
Бушийн хэвлэлийн төлөөлөгч хоёр настай хүүг Патрик гэдэг гэхээс өөр мэдээлэл хэлээгүй байна. Тэд мөн Патрик хүүгийн эмчилгээнд хандив өгөхийг уриалж албан ёсны веб сайтдаа мэдээлжээ.
Ноён Буш болон түүний эхнэр Барбара нар 60 жилийн өмнө хоёр дахь хүүгээ дөрвөн настай байхад нь цусны хорт хавдраар алдсан юм.
Сэтгэгдэл (1)