Өнгөрсөн шөнө Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын
шинэ Засаг дарга тэргүүтэй хүмүүс автомашины осолд орж, Засаг дарга
Т.Мягмарсүрэн нас барсан талаар эх сурвалжууд мэдээллэж эхэллээ. Тэрбээр нутгийнхаа ойд оролцохоор Улаанбаатараас аймаг руугаа явж байх замдаа ийнхүү
осолдсон байна. Бусад хүмүүсийн хувьд эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн
байдал нь тааруу байгаа гэнэ. Дундговь аймгийн иргэдээс энэ талаар асууж тодруулахад, аймгийн 90 жилийн ой тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. Учир нь засаг дарга нас барсан гэсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)