
2000-2006 онд Ерөнхийлөгч байх хугацаандаа тэрээр Мексикийн хар тамхины хуулийг шинэчлэх байр суурь баримталж байв. Фокс хар тамхи хэрэглэхийг хориглох нь гэмт хэргийн зах зээлийг улам дэмжиж байна гэж үздэг аж.
Түүний албыг залгамжлагч Фелипе Калдерон Ерөнхийлөгчийн үед Мексик улс хар тамхины бүлэглэлүүдтэй цэргийн түвшинд дайтаж эхэлсэн ч улам их хүчирхийллийг авчирсан байна. 2007 оноос эхлэн 70 мянга гаруй хүн хар тамхины бүлэглэлүүдийн гарт амиа алджээ.
“...Тиймээс хуулиар хүлээн зөвшөөрөх нь хар тамхины бүлэглэлүүдтэй тэмцэх хамгийн зөв арга юм” хэмээн Фокс эл сэдвээр зохион байгуулагдсан хурал дээр хэлжээ.
Өнөөгийн Ерөнхийлөгч Энрик Пена Ниэто хуульчлахын эсрэг байр суурьтай байгаа ч АНУ-ын Вашингтон, Колорадогийн мариуханы хэрэглээг зөвшөөрсөн хуулиуд илүү дээр санагдаж байгаа гэжээ. Тэрээр энэ саналыг түүний ерөнхийлөгчөөр суух үе дуусах үед буюу 2018 оноос хэрэгжиж мэднэ гэсэн байна.
Д.Идэр