БНАСАУ-д устай бороо орсны улмаас зарим дүүргүүдэд үер болжээ. Хойд Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн мэдээлснээр БНСАУ-д энэ сарын 17-22-ны өдрүүдэд болсон үерийн улмаас 13 хүн нас барж, гурван хүн сураггүй алга болжээ. Үерийн ус 10.5 мянган байшинг эвдэн сүйтгэж, үүний улмаас 42 мянган хүн орон гэргүй хоцорсон гэсэн байна. Пхенан-Намдо, Пхенан-Пуктогийн төв тосгонууд, мөн 6,5 мянган га тариан талбайн ургац хамгийн их хохиролд өртсөн байна.
Хор хорхирлын талаар тус улсын удирдагчид НҮБ-д мэдээлж, тусламж хүссэн байна. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Бүх дэлхийн хүнсний хөтөлбөр, Олон улсын Улаан Загалмайн Холбооны ажилтнууд үерт нэрвэгдсэн дүүргүүдээр явж тусламжийн хэмжээг тодорхойлохоор ажиллаж эхэлжээ.
Д.Идэр


























































