Өчигдөр Испанийн баруун хойд хэсгийн Галисия бүс нутагт галт тэрэг замаасаа гарч осолдсон. Өглөөний байдлаар 45 хүн амиа алдсан гэж мэдээлсэн билээ. Харин энэ тоо одоо 77-д хүрсэн бөгөөд цаашид нэмэгдэж магадгүй хэмээн албаныхан мэдээллээ. Галт тэргэнд 218 хүн зорчиж явсан бөгөөд 141 хүн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ.
Мадридаас Ферролыг зорьж явсан галт тэрэгний 13 вагон Сантьяго Де Компостела хотын ойролцоо осолдох үед бүгд унасан юм. Шинжээчид энэхүү ослыг Испани улсад сүүлийн дөрвөн жилд гараагүй гамшигт осол боллоо хэмээн дүгнэж байна.
Хэрэг явдал гарсны дараахан тус улсын Ерөнхий сайд Мариано Ражой Онцгой байдлын яамныхныг яаралтай хуралдуулж, үүрэг өгсөн юм. Тэрээр ослын хорирогсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн гэмтэж бэртсэн хүмүүст цусаа ханвидахыг уриалжээ. Ослын газарт 320 гаруй цагдаагийн албан хаагч ажиллаж байна.
Д.Идэр


























































