
Хэрэг явдал болсон газар долоон өдрийн эмгэнэл зарласан тухай албаны хүмүүс мэдээллээ. Баталгаагүй эх сурвалжийн мэдээлснээр гал тэрэг осолдох үедээ хурдын дээд хязгаараас хоёр дахин илүү хурдтай явсан хэмээн мэдээлсэн байна. Энэ үед тахиралдсан зам гарч ирснээс болж осолдсон гэж мэдээлжээ.
Мадридаас Ферролыг зорьж явсан галт тэрэгний 13 вагон Сантьяго Де Компостела хотын ойролцоо осолдох үед бүгд унасан юм. Шинжээчид энэхүү ослыг Испани улсад сүүлийн дөрвөн жилд гараагүй гамшигт осол боллоо хэмээн дүгнэж байна. Хэрэг явдал гарсны дараахан тус улсын Ерөнхий сайд Мариано Ражой Онцгой байдлын яамныхныг яаралтай хуралдуулж, үүрэг өгсөн юм. Тэрээр ослын хорирогсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн гэмтэж бэртсэн хүмүүст цусаа ханвидахыг уриалжээ. Ослын газарт 320 гаруй цагдаагийн албан хаагч ажиллаж байна.
Сэтгэгдэл (1)