
Франсуа Олланд Парист Сирийн хувьсгалт, сөрөг хүчний үндэсний эвслийн удирдагч Ахмад Аси Жарботай хэлэлцээ хийжээ. Франц улс Үндэсний эвсэл гэгчэд улс төр, хүмүүнлэгитйн тусламж үзүүлэхээ батласан ч цэргийн нийлүүлэлтийн талаар мэдээлээгүй байна.
Франц Сирийн мөргөлдөөнд зэвсэг хэрэглэн хөндлөнгөөс оролцох уу гэсэн асуултад Ерөнхийлөгч хариулахдаа Парис Дамаскад улс төрийн шахалт үзүүлсээр байх болно гэжээ. Дайн бол сирийн сөрөг хүчний үйл хэрэг гэж Олланд хэлсэн байна.
Үүний хамт Ахмад Аси Жарбо хэлэлцээ хийж дууссаны дараа хэвлэлийн бага хурал дээр Францаас зэвсэг нийлүүлэх тухай асуултад хариулахдаа “Энэ нь бидний айлчлалын зорилгын нэг юм. Улс төр, дипломат бүрэн дэмжлэг, хүмүүнлэгийн ба цэргийн тусламж бидэнд үзүүлэх хүсэлт Францад тавьсан” гэжээ.