Сирийн иргэний дайнд амиа алдагсдын тоо 100 мянга давсан талаар НҮБ-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдээллээ.

Сирийн иргэний дайнд амиа алдагсдын тоо 100 мянга давсан талаар НҮБ-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдээллээ. Тэрээр өчигдөр энэхүү мэдэгдлийг хийснийхээ дараа хоёр талыг дарангуйллаа зогсоож, энхийн хэлэлцээ байгуулахыг уриалсан байна.
Амиа алдагсдаас гадна олон сая хүн ойролцоох орнуудад цагаачлан амьдарч байгааг Бан Ги Мүн тэмдэглэжээ. НҮБ байгууллагын мэдээлснээр Өнгөрсөн тавдугаар сард 1.5 сая хүн хил залгаа орнуудад цагаачлан амьдарч байна гэсэн юм.
Д.Идэр