
Даваа гарагт мэндэлж, Жорж Александр Лиус хэмээх нэр авсан ач дүүгээ тэврэхэд тэр уйлж байсан ч Харрид үнэхээр сайхан санагдсан гэжээ. Мөн тэрээр Жоржийг харж асрахыг хүсч буйгаа илэрхийлээд “Ах маань миний хүүхэд харах хөлсийг төлж дийлэх болов уу даа” хэмээн хошигножээ.
Диана гүнжийн ууган хүү, Кэмбрижийн гүн Уиллиамаас төрсөн учраас Жорж хаан ширээ залгамжлах боломжтой гурав дахь хүн болж байгаа юм. Харин 28 настай хунтайж Харри эрэмбэ журам ёсоор дөрөв дэх хүн болж байна.
Тэрээр энэ тухайгаа Лондон хотод болсон Сентебале буяны байгууллагын үзэсгэлэнгийн нээлтэд оролцох үедээ ярьжээ. Тус байгууллага нь Лесото хотод амьдарч буй хорт хавдартай хүүхдүүдэд тусладаг аж.
Д.Идэр