
Өчигдөр Испанийн баруун хойд хэсгийн Галисия бүс нутагт галт тэрэг замаасаа гарч осолдсоноор 80 хүн амиа алдсан юм юм. Галт тэргэнд 218 хүн зорчиж явсан бөгөөд 94 хүн гэмтэж эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.
Энэхүү явдлын дараа тус улсын Ерөнхий сайд Мариона Ражой долоон өдрийн эмгэнэл зарласан юм. Түүнээс гадна галт тэрэгний жолоочийг баривчилж, байцааж эхэлсэн байна.
Баталгаагүй эх сурвалжийн мэдээлснээр гал тэрэг осолдох үедээ хурдын дээд хязгаараас хоёр дахин илүү хурдтай явсан хэмээн мэдээлсэн байна. Энэ үед тахиралдсан зам гарч ирснээс болж осолдсон гэж мэдээлжээ.
Мадридаас Ферролыг зорьж явсан галт тэрэгний 13 вагон Сантьяго Де Компостела хотын ойролцоо осолдох үед бүгд унасан юм. Шинжээчид энэхүү ослыг Испани улсад сүүлийн дөрвөн жилд гараагүй гамшигт осол боллоо хэмээн дүгнэж байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)