
Энэхүү үйл явдал нь “Аль-Кайда” бүлэглэлийн тухай Сирийн ард түмний дүр төсөөллийг эерэгжүүлэн өөрчлөх зорилготой нь мэдээжийн хэрэг тул тус бүлэглэлийн хамгийн шинэ төрлийн зэвсэг нь зайрмаг болж байна хэмээн барууныхан бичжээ.
Мөн тус бүлэглэлийнхэн шашны баярын үеэр иргэдэд үнэгүй хоол тараажээ. Үүнээс гадна Коран судрыг унших тэмцээн зохион явуулж, ялагчдад 10 мянган сири фуньт буюу ойролцоогоор 95 ам.доллар олгосон байна.
“Аль-Кайда” бүлэглэл өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Сирид хүчээ авах болсон юм. Тус бүлэглэл үндэстэн даяар 2500-3000 эрсийг өөртөө татжээ. Энэ нь Сирийн Алеппо хот төдийгүй Идлиб, Латакиа дахь хамгийн хүчирхэг бүлэглэлүүдийн нэг болсон гэсэн үг юм.
Энэхүү арга хэмжээнүүдийн үеэр бүлэглэл өөрсдийгөө Сирид ирсэн шалтгааныг Аллахын хуулийг тогтоох юм хэмээн сурталчилжээ.
Д.Идэр