Өчигдөр БНХАУ-ын дэд Ерөнхийлөгч БНАСАУ-ын удирдагчтай уулзжээ. Дэд ерөнхийлөгч Ли Юаньчаогийн энэхүү айлчлалыг хоёр орны харилцааг сэргээх зорилготой хэмээн үзэж байна. Тэрээр Солонгосын дайн зогссоны 60 жилийн ойн баярыг тохиолдуулан тус улсад иржээ. Ли Юаньчао “Өнөөдрийн үйл ажиллагаа түүхийг эргэн харахад хүргэж байна. Түүхийг эргэн санахад өнөөдрийн энх тайван байдал амархан олдоогүйг дахин саналаа. Хятад, Солонгосын олон эрс дайнд үрэгдэж эрх чөлөөг авчирсан” хэмээн хэлжээ.
Айлчлалын үеэр Хойд Солонгост зургаан талт хэлэлцээ хийх санал тавьсныг хүлээн зөвшөөрсөн байна. БНАСАУ-ын зүгээс худалдаа, эдийн засгийн харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаа аж.
Энэ нь Ким Чен Ун Хойд Солонгосын удирдагч болсноос тус улсад хийгдэж буй хамгийн дээд түвшний айлчлалуудын нэг болж байгаа юм.
Пхеньян, Бээжингийн харилцаа өнгөрсөн 12 дугаар сард Хойд Солонгос цөмийн туршилтын хийснээс үүдэн муудаж эхэлсэн юм. Хойд Солонгосын хувьд Хятад бол хамгийн том худалдааны хамтрагч нь билээ.
Д.Идэр


























































