Энэ сарын эхээр хоёр Солонгос хамтын үйлдвэрийн бүс Кайсоны үйл ажиллагааг дахин сэргээхээр шийдсэн билээ. Эхний хоёр хэлэлцээ амжилттай болсон хэдий ч 3, 4, 5, 6 дахь удаагийн хэлэлцээнд хоёр тал үйл ажиллагааг хэрхэн сэргээх тухай саналд зөвшилцөж чадаагүй юм. Харин БНАСАУ-ын тал хэрвээ Кайсоны дараагийн хэлэлцээ дахин бүтгэлгүйтвэл үйлдвэрлэлийн бүсэд өөрсдийн цэргээ байршуулна хэмээн мэдээллээ. Энэхүү мэдэгдлийг зургаа дахь хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа Хойд Солонгосын талаас хэлэлцээнд оролцсон Пак Чол-су төлөөлөгч хийжээ.
Гурав дахь хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа Өмнөд Солонгосын тал Хойд Солонгосыг үйлдвэрийн бүсийн үйл ажиллагааг хэвийн бус болгосон хариуцлагаа хүлээ хэмээн шаардаж байсан юм.
Өнгөрсөн хавар Солонгосын хойгийн байдал хурцадсаны улмаас Хойд Солонгос өөрийн хилд орших Кайсон үйлдвэрлэлийн бүсийг хаах шийдвэр гаргасан юм. тус бүсэд Өмнөд Солонгосын 123 компани үйл ажиллагаагаа явуулж, Умардын 53 мянган иргэнийг ажлын байраар хангадаг байв.
Д.Идэр



























































Сэтгэгдэл (1)