Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрт энэ сарын 19-ний өдөр тарваганд явсан найзууд нэгнээ буудаж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Одоогоор хэргийн ганц гэрч болох эмэгтэйгийн биеийн байдал муу байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл хоёр найзыгаа буудаж хөнөөгөөд амиа егүүтгэсэн Б.Цэргийнхүү гэгч болоод хохирогч С.Мөнхбат, Г.Мягмарсүрэн нарын эл хэргийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.16-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Мөн хэрэгт аймгийн прокурорын газрын орлогч прокурор Г.Эрдэнэбаяр хяналт тавин ажиллаж байгаа талаар УЕПГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.24tsag.mn



















































