АНУ-ын Жоржиа мужид амьдардаг 10 настай охин Зна Грешам сайн үйлс бүтээсэн шинэ баатраар тодорчээ. Декатур хотын нэгэн орон сууцанд доод давхраасаа гал гарч, таван хүн бэртсэн ч нэг сартай хүүхдийн амийг аварсан баатарлаг явдал болсон байна.Байшинд гал гарах үед бага насны гурван хүүхэдтэй эмэгтэй хоёр дугаар давхрын цонхноосоо хүүхдүүдээ доош унагаажээ. Гал доороос авалцаж байсан тул тэд хаалгаар гарч чадахгүй болсон байж. Тиймээс ойролцоо явж байсан эгч, дүү хоёрыг дуудаж нэг сартай бяцхан хүүг нь тосч авахыг хүссэн байна. Хөрш зэргэлдээ амьдардаг охид зөвшөөрсөн бөгөөд дүү нь болох 10 настай Зна Грешат нярайг газар унагалгүй барьж авч чаджээ. Yahoo.com сайтад түүнийг ямар баатарлаг үйлс бүтээснээ сайн ойлгоогүй бөгөөд сэтгүүлчдэд "Манай гэр бүлийнхэн юу ч болж байсан хөрш нартаа туслах ёстой гэж ярьдаг" хэмээн цагаахнаар хариулсан байна.
Хоёр давхрын цонхноос унасан 2, 3 настай хүүхдүүд мөн эсэн мэнд аврагдсан байна. Өнгөрсөн сард "Нью-Иорк Yankees"-ийн менежер Жое Торрегийн нэг сартай хүү цонхноос унахад гудамжаар явж байсан эмэгтэй санаандгүй барьж аван амь насыг нь аварсан юм. Энэ явдлыг "зөв цагтаа, зөв газарт байх" хэмээн нэрлэжээ.


























































