Мексикээс үлэг гүрвэлийн таван метр урт сүүл олсон тухай "Reuters" агентлаг мэдээллээ. Мексикийн Антропологи болон түүхийн Үндэсний институтын мэдээлснээр энэ нь 72 сая жилий өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийнх аж. Палентологийн багийнхан нь үүнийг нугасан хушуут үлэг гүрвэлийн нэг төрөл болох Нadrosaur гэдгийг тогтоосон байна. Тэд 20 хоног малтлага хийхдээ бүтэн сүүлнээс гадна их биений хэд хэдэн ясыг ухаж гаргажээ.
Сонирхолтой нь энэ үлэг гүрвэл нь хавдар туссан, үе мөчний үрэвсэлтэй байсан гэж багийнхан үзжээ. Мексикийн Coahuila мужаас 75-65 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн яс олноороо олддог байна. Гэхlээ энэ удаагийнх хамгийн том биетэй үлэг гүрвэлийн яс гэдгээрээ онцгойрч байгаа юм.




























































