
Тогооч мэргэжилтэй Алберьт Буйтенхаус нь 130 кг жинтэй бөгөөд зургаан жилийн өмнө Шинэ Зеландын хүн ам багатай жижиг хот болох Christchurch-д нүүн иржээ. Тэрбээр анх Шинэ Зеландад ирэхдээ 160 кг жинтай байсан бөгөөд ямар нэгэн албан ёсны бичиг баримт дээр жингийнхээ тухай бичдэггүй байсан аж. Харин өнгөрсөн тавдугаар сард визний хугацааг сунгах хүсэлтийг бөглөхдөө 130 кг жинтэй гэдгээ бичжээ. Тэгмэгц тус улсын цагаачлалын албанаас түүнд татгалзсан хариу ирсэн байна.
Альберт өөрийгөө жингээ хасч байгаа тухай Цагаачлалын албаны төлөөлөгчид хэлсэн ч "Цагаач иргэд Шинэ Зеландын эрүүл мэндийн салбарт тавигддаг стандартыг мөрдөх ёстой. Илүүдэл жинтэй байна гэдэг нь чихрийн шижин, зүрхний өвчин тусах өндөр магадлалтай" гэсэн хариу авчээ.
Шинэ Зеланд нь таргалалтаар дэлхийд нэлээд дээгүүрт бичигддэг бөгөөд иргэдийн 30 хувь нь илүүдэл жинтэй гэсэн судалгаа байдаг аж.
Б.Баяр