Пакистаны Файсалабад хотод хортой архи ууснаас болж 18 хүн нас барсан тухай "CNN" мэдээллээ. Тэдний ихэнхи нь ислам шашинтан байсан бөгөөд зарим нь христэд итгэгчид байжээ. Уг нь Пакистанд ислам шашинтай хүмүүс архи худалдаж авах, хэрэглэхийг хориглосон байдаг ч тэд гэртээ архи уух нь элбэг байдаг аж.
Хохирогчдын зарим нь төрсөн өдрийн баярын үдэшлэг дээр хортой архи уусан бөгөөд ихэнхи нь эмнэлэгт очихоосоо өмнө нас барсан байна. Харин бусад нь өөр газраас архи худалдан авч хэрэглэжээ. Нутгийн удирдлагууд хортой архийг шалгаж буруутныг тогтоохоор ажиллаж байна.
Пакистанд архи зарах, худалдан авах нь өөрөө хууль бус үйлдэл бөгөөд Ариун Рамадан сарын үеэр согтууруулах ундаа зарахыг хатуу хориглодог. Нутгийн иргэдэд куппи, тарра гэсэн хоёр төрлийн ундааг л хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг аж.
Б.Баяр