Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 6, зөрчлийн 3, эрэн хайх аврах ажиллагааны 4 дуудлага ирж Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг очиход 4 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатсан байдалтай байжээ. Мөн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ.Д.Ундрах /24tsag.mn/



















































